Өчигдөр тус холбооны инженерүүд “Цахилгаан тээвэр”, “Эрдү” компанийн
бүтээсэн шатахууны хэмнэлттэй нийтийн тээвэрт арлын дугаар гардууллаа.
Дэлхийн инженерүүдийн холбооноос гардуулдаг арлын дугаар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг аж.
“Цахилгаан тээвэр” компанийн бүтээсэн 100 км-т 20 литр шатахуун
зарцуулдаг цахилгаан, дизель хөдөлгүүрийн аль алинаар явдаг “Дуобус”
троллейбус өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад орсон.
Харин “Эрдү” компанийн бүтээсэн гурван хөдөлгүүртэй шатахуунд
хэмнэлттэй, утаа бага гаргадаг, 56 хүний багтаамжтай автобус ирэх сараас
нийтийн тээвэрт явахаар болжээ. Энэ автобус Ханын материал Офицеруудын
ордны чиглэлд явах юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин