ДБЭТ-ын дэргэдэх “Нюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорих нь ээ. Тэд есдүгээр сарын 23-нд тус хотод дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа ба энэ удаад Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар Буриадын драмын театрт зочилж байгаа юм. “Нюанс” уран бүтээлээрээ Улаан-Үдийнхэнд хэдийнэ танил болсон юм. Тэд өнгөрсөн зун зохион байгуулагдсан “Алтаргана” наадамд урилгаар тоглож байсан бол энэ удаа дээрх тоглолтоос гадна Чита мужийн Агын районы 75 жилийн ой тоглолтод ая дуугаа хүргэхээр мөн уригджээ.
Г.ДАША