Ухаалаг гар утасны суурьтай гэр

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Ухаалаг гар утасны суурьтай гэр

Өнөө үед гар утасны хэрэглээ, тэр дундаа ухаалаг гар утасны хэрэглээ эрс ихсэж байгаа билээ.

Чихэвч, цэнэглэгч, суурь, гэр гээд л ухаалаг гар утсыг дагалдах хэрэгсэл олон.

Харин ухаалаг гар утасны гэр үйлдвэрлэлээрээ алдартай Evouni компани Nano Stand Pouch нэртэй нэгэн шинэ гэр бүтээжээ.

Та энэхүү гэрийг ашигласнаар гар утсандаа гэр авч, дээрээс нь суурь авч мөнгө гарздах хэрэггүй болох юм.

Энэхүү суурьтай гэр нь 3,8 инч болон түүнээс жижиг хэмжээтэй дэлгэцтэй гар утсанд таарах ба өнгө загварын олон сонголттойгоор бүтээгджээ.

Та энэхүү гэрийг ашигласнаар өөрийн ухаалаг гар утсаа доргилт болон тоос шорооноос хамгаалаад зогсохгүй дуртай өнцгийн хэмжээгээр босгож байрлуулах боломжтой.

Одоогоор энэхүү гэр нь Evouni-ийн сайтад /http://www.evouni.com/store/ ердөө 30 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ажээ. 

                                                                                                                                               Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж