Хүн төрөлтхтөний нүүрсний нөөц-56 жил

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Хүн төрөлтхтөний нүүрсний нөөц-56 жил

Тавантолгойн дуулиан ид дэгдэж буй энэ үед монголчуудын
баялгийн эх сурвалж гэгдээд нүүрсний талаарх мэдээллийг багцлан хүргэж
байна.
ХЭРЭГЛЭЭ: Нүүрсийг эрчим хүч, түлш үйлдвэрлэх болон
химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. 2006 оны байдлаар дэлхий даяар нийтдээ
6,743,786,000 тонн /зургаан тэрбум, 743 сая тонн/ нүүрс хэрэглэсэн
байна. 2030 он гэхэд энэ хэмжээ 9.98 тэрбум тонн болж бараг 30 хувиар
нэмэгдэнэ гэж эдийн засагчид тооцоолж байна. Манай урд хөрш Хятад улс
дэлхийн хамгийн том нүүрс олборлогчдын нэг бөгөөд 2006 онд 2.38 тэрбум
тонн нүүрс олборлосон. Түүнтэй харьцуулахад Энэтхэг улс 447.3 сая тонн
нүүрс олборлосон байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс эрчим хүчнийхээ
68.7 хувь, АНУ эрчим хүчнийхээ 49 хувийг нүүрснээс гаргадаг. Дэлхийн
нийт эрчим хүчнийхээ 40 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж