Сургуулийн сурагчид яагаад ном унших дургүй байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Сургуулийн сурагчид яагаад ном унших дургүй байдаг вэ?

    Арав хорин жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдүүд ном бага уншдаг болжээ. “Та нар яагаад ном унших дургүй байдаг вэ?” гэсэн асуултыг хүүхдүүдэд тавьжээ. Хүүхдүүдийн хариултаас үзэхэд юун түрүүн хүүхдүүд ном уншихаас илүү интернетээр аялахыг илүүд үзэх болсон байна. Эцэг эх, эмээ өвөө нь ч хүүхдүүдийг тэр болгон ном уншуулах гэж шахахаа больсон гэнэ. Ном уншихаа больсонд телевизийн олон суваг ч бас нөлөө үзүүлж байгааг хүүхдүүд хэлсэн байна. Хичээлийн даалгавар дэндүү их байдаг учраас ном унших зав олддоггүй гэж олон хүүхэд хариулсан байна. Багш нар сурагчдыг ном уншиж байгаа эсэхэд огт анхаарахаа больсон бас нэг шалтгаан гэжээ. Дунд сургуулийн уран зохиолын хичээл нь сурагчдын хамгийн дургүй хичээлийн нэг болж, үймүүлж, шуугих, хууч хөөрөх цаг болжээ. Нөгөө талаас уран зохиолын хичээл дээр үзэж байгаа зохиолууд нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тэр болгон тохирохгүй байгаагаас хүүхдүүдийн сонирхлыгтатаж чадахгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.

    Хүүхдүүдийн хариултаас харахад сэтгэл эмзэглэмээр нэг зүйл ажиглагдажбайна. Юу гэвэл ний нуугүй хэлэхэд томчууд ч гэсэн ном уншихаа больсон дүр зураг харагдаж байна. Нэг ёсондоо үр хүүхдэдээ үлгэрлэхгүй байна гэсэнүг.

    Одоо яах вэ, хүүхдээ яаж номонд дуртай болгох вэ?
Мэдээж хүчээр ном уншуулах гэж оролдох нь утгагүй. Ном унших нь “чиний л сонголтын хэрэг, өөрөө л мэд, гэхдээ” ном унших ийм ашигтай гэдгийг хэлээрэй. Хэрвээ таны хүүхэд таны зөвлөгөөг дагахаар бага насных бол номонд дуртай болгох дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
– Хүүхдээ бүр багаас нь уншиж чаддаггүй байхаас нь ном уншиж өгч бай. Гэхдээ оройн хоолны дараа, эсвэл унтахын өмнө гэх зэргээр тогтмол нэг цагтбайвал зүгээр.
– Хүүхдэд унших ном чинь хөнгөн, ойлгомжтой байх ёстой гэдгийг анхаараарай. Өгүүлбэрүүд нь богино, энгийн хэллэгтэй байх ёстой.
– Хүүхэд чинь өөрөө уншиж чаддаг болсон ч гэсэн та түүнд ном уншиж өгөхөөбитгий болиорой. Уншиж байгаа номынхоо хамгийн сонирхолтой хэсэг дээрнь ирээд та ямар нэг шалтаг хэлэн уншихаа болиод яваад өгөх хэрэгтэй. Харин дараа нь хүүхдээсээ цаашаа ямар үйл явдал өрнөснийг асуугаарай.
– Өөрийн унших дуртай номоо хүүхдээрээ уншуулах гэж битгий шах. Зүгээр лнүдэнд харагдах газар тэр номоо тавьчих.
– Зав гарвал хүүхэдтэйгээ номын сан юмуу, номын дэлгүүрээр хэс. Тэгэнгээхүүхдээсээ ямар ном сонирхож байгааг асуу.
– Унших дургүй үед нь битгий шах. Тоглох үедээ тоглож л байг.
– Орондоо ном уншихыг нь зөвшөөр. Энэ нь хэдийгээр эрүүл мэндэд хортой ч номынхоо амтанд ороод байгаа үед нь “одоо боль, дараа унш” гэж битгий хоригло. Гэхдээ сайн унтаж нойр авах нь чухал болох, номоо бүдэг гэрэлд уншихгүй байхыг сануул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж