Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийг 44 жил тасралтгүй удирдсан Ю.Цэдэнбалын төрсөн өдөр өчигдөр (09.17) тэмдэглэж,  гурав  дахь жилдээ  түүний хөшөөнд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ахмад буурлууд, төрөл төрөгсөд нь оролцсон юм. 

Шадар сайд энэ үеэр “Монгол түмнийг эрдэм соёлтой болгох талаар Ю.Цэдэнбал  гуайн нөр их чармайлт үр дүнд хүрсэн гэдэгтэй  маргах хүн байхгүй биз ээ. Бүх нийтийн боловсрол, МУИС, ШУА-ийн хөгжил энэ хүний нэртэй салшгүй холбоотой. Түүх соёлоо, ахмад үеийнхний ариун үйлсийг дээдлэн хүндэтгэж, залуу хойч үеэ дэмжин, Монгол эх орноо улам сайхан болгохын төлөө бүгдээрээ хамтдаа урагшилцгаая“ гэлээ. 


Эх сурвалж: www.pmis.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж