Хөшөөтийн уурхай олборлогчоо өөрчлөх үү

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хөшөөтийн уурхай олборлогчоо өөрчлөх үү

Ховд аймагт  Хөшөөт төслийг
хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-д гэрээт олборлогч Лэйтон компаний зүгээс үйл
ажиллагаагаа зогсоох болсон талаарх мэдэгдлийг саяхан  ирүүлжээ. Үүний
шалтгаан нь Лэйтон компани МоЭнКо компаниас 16 орчим тэрбум төгрөг
нэхэмжлэх болсонтой холбоотой гэнэ.

Харин МоЭнКо ХХК нь
олборлолтын гэрээний дагуу Лэйтон koмпанийн зүгээс үзүүлсэн үйлчилгээний
чанар, хүртээмж нь нэхэмжилж буй үнийн дүнтэйгээ нийцэхгүй байна гэж
үзжээ. Иймээс нэхэмжилсэн төлбөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

МоЭнКо
ХХК нь Уул уурхайн олборлогч болох Лэйтон kомпанитай Хөшөөтийн нүүрсний
уурхайд олборлолтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгүүлэх гэрээг
байгуулаад 2 жил болсон байна.

Хэрэв эдгээр компаниуд цаашид
хэлэлцэн тохиролцох боломжгүйд хүрч, гэрээг цуцлах тохиолдолд МоЭнКо
үндэсний олборлогч компанитай шинээр гэрээ хийж, Лэйтоны ажилтнуудыг
өөрийн компанидаа авч ажиллуулах тухай мэдээлэл  байна.

Лэйтон
компани олборлолтоо түр зогсоосноос үл хамааран МоЭнКо ХХК-ийн бусад үйл
ажиллагаа, тэр дундаа уурхай дахь нүүрсний шигшилт, ачилт, тээвэрлэлт
хэвийн  явагдаж байгаа талаар ажилтнууд нь хэлж байна. Мөн МoЭнКо ХХК нь
туслан гүйцэтгэгч талуудтай тогтоосон бизнес харилцаагаа цаашид
үргэлжлүүлэх юм байна.

                                                                           Эх сурвалж:  Өдрийн сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж