Эмэгтэйчүүдийн гольфийн их дуулгад багтдаг Британийн нээлттэй тэмцээнд олны таамаглаж байгаагүй Шин Жияай түрүүлж дуулиан дэгдээлээ. Мэргэжилтнүүд 2010 оны нээлттэй тэмцээний аварга АНУ-ын гольфчин Пола Кримерийг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Азийн тамирчин түрүүлсэн юм. Тэрээр энэ удаагийн тэмцээнд есөн цохилт хийж аваргалсан байна.
Шин Жияай 2008 оны нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш чимээгүйхэн байсан гэхэд болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй байсан тэрээр ийнхүү Британийн нээлттэй тэмцээнд түрүүлж хоёр сая 750 мянган долларыг халаасалсан байна. 24 настай Солонгос гольфчин энэ жилийн тэмцээнд түрүүлснээр Азийн тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчны нэг болсон юм.
Энэ жил Өмнөд Солонгосын өөр нэгэн тамирчин Ио Сүн Юүн Кравт Набискогийн тэмцээнд түрүүлж шуугиан дэгдээсэн бол Шинэ Зеландын нээлттэй тэмцээнд Ко Лидиа түрүүлж мөн л шуугиан тариад байна.
Б.БОЛОРСҮХ