Соёлын өдрийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр (09.18) 10.00 цагаас Үндэсний төв номын санд Монгол-Хятадын зохиолчдын форум, “Хятадын уран зохиолын дээж” ном бэлэглэх ёслол болно. Эл уулзалтыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан, Өвөр Монголын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж байгаа аж. Соёлын өдрүүдийг угтан Өвөр монголын төдийгүй Хятадын алдарт зохиолч Артай, утга урлагийнхны холбооны орчуулагчдын нийгэмлэгийн дарга Улаантуяа, Одсор, Өвөр Монголын их сургуулийн профессор Лю Чэн тэргүүтэй зохиолч, яруу найрагч, эрдэмтэд болон Монголын талаас Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав, төрийн шагналт Д.Нямаа, ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Г.Мэнд-Ооёо, С.Оюун тэргүүтэй зохиолч, яруу найрагчид оролцох юм байна.
Мөн үдээс хойш Хятад-Монголын монгол анагаах ухаан, эм бэлдмэлийн дээд хэмжээний форум “Улаанбаатар” зочид буудалд болох юм байна.
Соёлын арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулья.
Нэг. Уран сайхны тоглолт
18-нд "Хүүхдийн тэнгэрийн эгшиглэн" хүүхдийн хөгжимгүй найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд 19.00 цагаас
19, 20-нд "Нууц тарнийн Шаолинь" үшүгийн тоглолт Соёлын төв өргөөнд 19.00 цагаас
Хоёр: Форум, уулзалт ярилцлага
19-нд 09:30 цагт "Солонго" сэтгүүлийн уншигчдын уулзалт ярилцлага "Баянгол" зочид буудалд
19-нд 14:00 цагт Хөх хот-Улаанбаатарын захиргааны ажлын уулзалт
20-нд 09:30 цагт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн III форум "Чингис хаан" зочид буудлын III давхарт
18-21-ний орой бүр Монголын үндэсний телевизээр кино өдрүүдийн хөтөлбөр гарах аж.