Түгээмэл хоолны дэглэмүүдийн сайн тал болоод муу талууд

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Түгээмэл хоолны дэглэмүүдийн сайн тал болоод муу талууд

Таргалалтын эсрэг хоолны дэглэм бол хурдан турах
хамгийн шилдэг арга гэсэн онол нь дэлхий даяар ихэнх эмэгтэйчүүд
хоолныхоо өмнө үргэлж хагас грейпфрутыг өөх хайлуулахад тус болно гэсэн
найдлагатайгаар идэж байсан 1970-аад оны үед үүссэн гэж The Sun хэвлэл
нийтэлжээ. Одоо үед хоолны дэглэм нь харьцангуй туйлын шинж агуулах
болсон. Турах хүсэлтэй бүсгүйчүүд хоолны цэснээсээ бүх хоол хүнсийг хасч
байнгын өлсгөлөнтэй эвлэрдэг болсон. Хамгийн түгээмэл дэглэмүүдийг
туршиж сайн муу талыг шалган үзэхийн тулд The Sun хэвлэлийн сурвалжлагч
үүнийг өөр дээрээ туршин үзсэн байна.

1. Нэгдүгээр дэглэм сэтгүүлчид өдөрт 4 ширхэг
жигнэмэг, хөнгөн оройн хоол буюу илчлэг нь нийтдээ 800 калори давах
ёсгүй байлаа. Энэ аргын сайн тал нь гэвэл амттай зүйл хязгаарлах
хэрэггүй бөгөөд дэглэм зохиогчдын үзэж буйгаар хүний биед хэрэгтэй
витамин, эрдэс бодис агуулагддаг гэнэ. Дэглэмийг бариад долоо хоног
дуусах дөхтөл сэтгүүлчийн гэдэс маш их өвдөж хайрцагтай жигнэмэг харж
чадахгүй болжээ. Хэвлэлийн мэргэжилтний хэлж байгаагаар 800 калори бол
огт өөр хоолонд дассан ходоодонд дэндүү бага хэмжээ юм гэжээ. Түүнээс
гадна гурилан бүтээгдэхүүнд агуулагдах хүний биед хэрэгтэй бодисын
хэмжээ амьдралын идэвхтэй байдалд хүрэлцэхгүй аж.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж