2012 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2012 оны 9 дугээр сарын 19-нөөс 9 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд зүүн зүгийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 20-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.