“Тэнгис” кино театрын урд талд барилга барьж байсан барилга дээрээс том хэмжээний төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчимд гарсан юм. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирж, дуудлагын дагуу ажилласан эмч нар өвчтөнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэсэн ч эмчилгээ хийх явцад нас барсан тухай мэдээллийг дөнгөж сая бид холбогдох албаны эх сурвалжуудаас авлаа.
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу
Д.ЖАРГАЛ