Гэмтсэн залуугийн бие муу байна

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Гэмтсэн залуугийн бие муу байна

“Тэнгис” кино театрын урд талд зөвшөөрөлгүй баригдаж байсан “Эко консракшн” компанийн барилга дээрээс төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчим гарсан. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирсэн бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар 17.00 цагийн үед Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү авч явсан тухай бид мэдээлсэн. Дөнгөж сая /18.30 цагаас/ хохирогчийн биеийн байдлын талаар Яаралтай тусламжийн төвийн ээлжийн ахлахаас тодруулахад, “Гэмтсэн залууг ГССҮТ-д хүргэн, эмчилж эхэлсэн байгаа. Гэхдээ түүний биеийн байдал муу байна” гэлээ. 

Холбоотой мэдээг ЭНД дарж үзнэ үү

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж