Италийн хот төлөвлөгч Засаг даргад бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Италийн хот төлөвлөгч Засаг даргад бараалхав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Итали улсын “Фабаро Милан” инженерийн компанийн хот төлөвлөгч Бермердо Секи, Селаверстрни нарыг хүлээн авч уулзлаа. Тэдний хувьд нийслэлийн төлөвлөлт, түүний дотор метро барих ажилд хүч сорих саналтай иржээ.  Дэлхийн томоохон хотуудын хүн тээвэрт гол үүрэг гүйцэтгэдэг  байгууламжийг барьж байгуулах талаар оролцох боломж байгаа эсэх талаар тэд хотын даргаас асууж  санал солилцсон байна. Засаг дарга Э.Бат-Үүл хамтарч ажиллах боломжтой хэмээн хэлсэн байна. Тэдний энэ уулзалтыг Итал улсад суух өргөмжит консул н.Гантуяа зуучлан зохион байгууллаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж