Барилгын ажлаас болж дахин хүн бэртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Барилгын ажлаас болж дахин хүн бэртлээ

Эрх чөлөөний талбайн баруун талд буюу “Тэнгис” кино театрын урд талд баригдаж буй барилгын дээрээс том хэмжээний төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг 17.00 цагийн орчим гарав. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирсэн бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар дөнгөж сая Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү авч яваад байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг барилга иргэн Пүрэв гэж хүний нэр дээр байдаг аж.

Гэрэл зургийг @Odsuren Bolderdene

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж