“Х-Түц” дахиад кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Х-Түц” дахиад кино хийнэ

“Х-Түц” продакшн дахин кино хийх гэж байна. Тэд одоо шинэ киноныхоо зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй зураг авалтын ажилдаа орох гэнэ. Өмнө нь “Миний хөрш чөтгөр” уран сайхны кино хийж, киноны тал дээр багахан хэмжээгээр туршлагажсан энэ хамтлагийнхан энэ удаа 100 хувь инээдмийн кино бүтээх гэнэ.
Жүжигчин Ц.Онон хэлэхдээ “Зохиол бэлэн болсон. Зургаадугаар сарын 1-нээс зураг авалтдаа орно” гэсэн. Тус продакшны хийсэн “Миний хөрш чөтгөр” уран сайхны кино гарсан даруйдаа “Тэнгис” кино театрын хамгийн их үзэгчтэй киноны жагсаалтад тэргүүлж байсан юм. Хошин шогчдын дараагийн бүтээл үзэгчдийг хэр баясгахыг харах л үлдэж байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж