
Жүжигчин Ц.Онон хэлэхдээ “Зохиол бэлэн болсон. Зургаадугаар сарын 1-нээс зураг авалтдаа орно” гэсэн. Тус продакшны хийсэн “Миний хөрш чөтгөр” уран сайхны кино гарсан даруйдаа “Тэнгис” кино театрын хамгийн их үзэгчтэй киноны жагсаалтад тэргүүлж байсан юм. Хошин шогчдын дараагийн бүтээл үзэгчдийг хэр баясгахыг харах л үлдэж байна.
М.Анир