
Чингэлтэй дүүргийн ИТХ өнөөдөр 14 цагт хуралдаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргыг томилох тухай хуралдах байв. Энэ талаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга н.Наранчулуунаас тодруулахад “Одоогийн байдлаар хурал болоогүй байна. Төлөөлөгчдийн ирц бүрдээгүй” гэсэн хариултыг өгч байна. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргыг томилох тухай шийдвэрийг гаргана. Хуучин Засаг дарга Д.Ганболдыг саяхан дүүргийн иргэдийн хурлаар ажил үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг үндэслэлээр огцруулсан билээ.
Т.МАША