Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал МАХН-ын хүн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал МАХН-ын хүн боллоо

Өнөөдөр МАХН-ын төв байранд МАХН-ын 300 гишүүн гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа гардлаа. Тэдний дотор Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн асан О.Даваасүрэн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүн асан Б.Дашдорж нар багтсан нь хамгийн анхаарал татах сэдэв болоод байна. П.Хангалын хувьд өмнө нь МАН-ын нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчээр ажиллаж байсан.

Одоо харин МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нь Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулснаас үүдэлтэй юу гэх хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд буй юм. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийг МАН-ынхан УИХ-д олонхи байхдаа төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн өөд татаж байсан удаатай. Гэтэл сонгуульд ялагдан цөөнх болсон үед хүү П.Хангал нь МАН-аас нүүр бууруулан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь хамгийн анхаарал татсан асуудал болоод байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж