Монголын экспортын өсөлт удааширч байна

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Монголын экспортын өсөлт удааширч байна

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний найман сарын байдлаар Монголын гадаад худалдааны нийт эргэлт 7531.1 сая ам.доллар, экспорт 2871.6 сая ам.доллар гарчээ. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гарсан экспортын үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 0.84 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн долдугаар сард уг үзүүлэлт 8.4 хувьтай гарсан юм. Үүнээс гадна экспортын өсөлтийг жилээр нь бус сар бүрээр нь авч үзвэл долдугаар сарын экспортын хэмжээ зургадугаар сартай харьцуулахад 48.5 хувиар буурчээ. Харин наймдугаар сард экспорт долдугаар сартай харьцуулахад өсөлттэй гарсан ч, өмнөх саруудынхаасаа нэлээд доогуур гарсан хэвээр байна.

2012 оны Монголын экспортын үзүүлэлт (эхний 8 сарын
байдлаар
)

Сар

1

2

3

4

5

6

7

8

Сая $

236.9

289.6

351.2

405.4

415.7

554.2

285

333.6

Өнгөрсөн сарын байдлаар нийт экспортод нүүрсний экспорт 43.4 хувь, зэсийн баяжмал 19.4 хувь, төмрийн хүдэр 12.4 хувийг эзэлжээ. Үүнийг өнгөрсөн долдугаар сартай харьцуулахад нийт экспортод эзлэх хувиараа нүүрс 2.68 хувиар буурч, бусад хоёрынх нь хэмжээ ялимгүй дээшилжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж