“Гал үндэстэн”, “Гол нууруудын хөдөлгөөн” гэхчлэн олон нийтийн хөдөлгөөн, цуглаанд идэвхитэй нэгддэгээрээ алдартай, дуучин С.Жавхлан өнөөдөр “Эх орон” нэртэй бас нэгэн хөдөлгөөн өлгийдөж байгаагаа танилцуулав. Тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэл хийж, дуулгав. Эрхэм дуучин залуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн ардын ундны усыг шавхаж, бэлчээр сүйтгэсэн талаар баримт цуглуулжээ.
“Нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь хайгуул, ашиглалт, олборлолтын лицензтэй болсон Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 16 компани олборлолт хийж байна. Гурван ч том уурхайн 140 тонын даацтай 1500 орчим машин байгалийн баялгийг өдөр, шөнөгүй зөөж байна” хэмээн халагласан гавьяат ямар ч байсан “Эх орон” хэмээх эх орноо хамгаалах хөдөлгөөн байгуулж, олон нийтийг дэмжихийг хүслээ.
Т.МАША