![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Харин УИХ-аас дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх ёстой ч 29 хүний нэрийг төрийн бус байгууллагуудаас санал болгосон тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд саналын хуудас бөглөж дэмжиж байгаа хүмүүсийнхээ нэрсийг дугуйлав. Ингэхэд Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 10-9-ынх нь саналыг авсан тул Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд тус бүр нэр дэвшүүллээ. Ийнхүү Ерөнхийлөгчөөс хоёр, Засгийн газраас хоёр, УИХ-аас дөрвөн хүний нэрийг тус бүр нэр дэвшүүлснээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг сонгох ажил шуударч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдах болж байна.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн сонгуулийг зохион байгуулагдахад зарцуулагдах зардлын хэмжээг хэлэлцээд дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос 5.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байсан юм.