Рэппэр Ники Минаж болон Америкийн каунтри урсгалын дуучин Урбан Кит нар “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Шоуны зохион байгуулагчид өнөөдөр буюу даваа гаригт Нью-Йоркт албан ёсны мэдэгдэл хийж, шүүгчдийн талаарх олон таамгийг эвдсэн байна.
2011 онд “Америкийн шүтээн”-ий үзэгчдийн тоо ойролцоогоор 30 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан тул шоуны шүүгчдийг сонгохдоо “Fox” телевизийнхэн нилээд анхааралтай ханджээ.
Э. Анхтуяа