Хулгана болон сохор номингийн төрлийн амьтадын генийн 93%-нь хүнтэй адил байдаг. "Одоогийн байдлаар 80-90-ийн хооронд хэлбэлзэж байгаа ч хүний наслалтад тогтсон хязгаар байхгүй" гэж тус сургуулийн профессор Jonathan Flint, The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрэв бид хүний биологийн нууцыг таниж мэдвэл 200 хүртэл наслах боломжтой хэмээгдэх онолыг бодит байдал болгох боломжтой.
Сохор номингийн зарим онцлог чадварууд эрдэмтэдийг гайхашруулдаг. Хүйтэн цуст амьтадаас гадна тэдний бие ч бас хорт хавдарыг эсэргүүцэх онцгой чадвартай. Тэд хортой ургамлуудыг ч идэж чадна. Мөн хэт халууныг ч тэсвэрлэх чадвартай. Цорын ганц дутагдал нь ихэнх хугацааг газар дор өнгөрүүлэх учир нүдний хараа нь маш муу. Өнгөрсөн жил Ливерпулийн их сургуулийн эрдмэтэд сохор номингийн генийн бүтцийг тайлсан байна.
Үүнд тулгуурлан цаашид хийгдэх эрдэмтэдийн судалгаа түүний амьдрах чадварын нууцыг тайлна гэдэгт найдаж байгаа юм. Тус сургуулийн проффессор Joao Magalhaes "бидний судалгаа хорт хавдарыг оролцуулаад өвчин эсэргүүцэх чадвараар энэ төрлийн сохор номин бусад төрөл зүйлүүдээс яагаад ийм өндөр байдгийг ч бас хамрах болно" гэжээ. Эрдэмтэд эхний ээлжинд хөгшрөлтөөс үүдэх өвчлөлүүдээс сэргийлэх чадварыг нь танин мэдэхийг зорьж байна.