Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гаригт Биокомбинат,
Шувуун фабрикийн иргэдтэй уулзаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний
сургалтын нэгдсэн төвд зочилж Цэргийн анхан шатны сургалтын явцтай
танилцлаа. Хотын мээрийг Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт,
дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын дарга
Ё.Гэрэлчулуун Авто замын газрын дарга Ц.Нанзаддорж зэрэг албаны хүмүүс
дагалдан ажилласан юм. Монгол улсын Үндсэн хууль, Дайчилгааны тухай
хууль, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Зэвсэгт хүчний
сургалтын нэгдсэн төв дээр хийж байгаа Хоёрдугаар зэргийн бэлтгэл
үүрэгтний цэргийн сургалт бэлтгэлтэй танилцав. Дээр дурдагдсан хуулийн
дагуу жилд нэг удаа ийнхүү бэлтгэл үүрэгтний цэргийн сургуулилт хийгддэг
юм. Сургуулилтад нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй залуус хамрагдаж
Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэлийн
хугацаанд батлан хамгаалахын хууль, цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл,
бие бялдрын, галын бэлтгэл сургуулалтыг хийдэг гэж Нийслэлийн цэргийн
штабын дарга Ж.Болдбаатар танилцууллаа. Бэлтгэл үүрэгтний бэлтгэл
сургалтанд хамрагдаж байгаа залуучуудын 60 гаруй хувь нь дээд, 21 хувь
нь тусгай, 18 хувь нь бүрэн дунд боловсролтой ажээ. Мэргэжлийн хувьд авч
үзвэл эмч, инженер, багш, эдийн засагч, хуульч, хөгжимчин, бүжигчин
гээд нийтдээ 13 төрлийн мэргэжлийн залуучууд хамрагдсан байна.
хороо буюу Шувуун фабрикийн иргэдтэй уулзсан. УИХ, Нийслэлийн орон
нутгийн сонгуулийн үеэр алслагдсан тосгоны иргэдтэй хамгийн түрүүнд
эргэж ирж уулзана гэж амласан ёсоороо ийнхүү амралтын өдрөөр тус хорооны
иргэдтэй уулзаж байгаа юм. Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх
ерөнхий төлөвлөгөөгөөр бол Шувуун фабрик нь нийслэлийн Хөдөө аж ахуйн
бүс нутаг болох ёстой. Гэтэл өнөөдөр энэ төлөвлөгөөнөөсөө эсрэгээр явж
байна. Шувуун фабрик нь хөдөө аж ахуйн бус нутаг биш бус харин байгаль
орчин нь сүйдсэн, оршин суугчид нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр
хангагдаж чадахгүй, өлөн тоос бужигнасан барилгын материалын бүс болсныг
нийслэлийнхэн андахгүй. Тус хорооны иргэд хотын мээрээс карьерын үйл
ажиллагаа явуулж 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож,
Шувуун фабрикт дахин төлөвлөлт хийж хөгжлийн зөв замд нь оруулахыг хүсч
байлаа.
эвдчихээд байна. Эвдэрсэн замыг нэн яаралтай засах шаардлагатай. Засаж
засварласан замаар дахиж карьерын том машинуудыг дахиж явуулахгүй байх
хэрэгтэй гэсэн саналын иргэд хэлж байв. Хотын мээр байгаль орчин
сүйтгэж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж
байгаа карьеруудыг хаах талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийнэ, ер нь
цаашдаа нүүлгэн шилжүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэллээ.
Нисэхээс Шувуун фабрик хүртэлх замыг энэ жилдээ багтаан нөхөөсийн
хэлбэрээр бүрэн засна. Ирэх төлөвлөсөн хугацаа буюу 2014 он гэхэд 100
хувь ашиглалтад хүлээлгэн өгөх талаар холбогдох албан тушаалтнуудад
үүрэг өгсөн. Харин гэр хорооллыг дахин төлөвлөх замаар амины тохиолог
орон сууц барих тал дээр иргэдийн оролцоог хангах замаар шуурхай шийдвэр
гаргах шаардлагатай байгааг хотын удирдлагууд хэлж байв. Инженерийн
шугам сүлжээг хаагуур татах, яаж холбох зэрэгт оршин суугчдын өөрсдийнх
нь санаа бодол чухал учраас энэ чиглэлээр санаа бодлоо нэгтгэхийг Засаг
дарга Э.Бат-Үүл иргэдээс хүслээ. Иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу түргэн
тусламжийн машинаар хангах асуудлыг яаралтай шийднэ гэдгээ Нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдэгдсэн.
зорилоо. Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
дагуу бол Биокомбинат нь Жижиг Дунд Үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн бүс
нутаг болон хөгжих учиртай. Шувуун фабрик шиг энд карьераас болж
тоосонцор үүссэн, дээрээс нь хогийн цэгийн утаа, өмхий үнэртсэн орчин
болчихоод байгааг иргэд хэлсэн. Биокомбинатын иргэдэд хүндрэлтэй байдаг
нэг асуудал бол орон сууцны 220 өрхийг хамардаг халаалтын асуудал.
Сүүлийн 20 гаруй жил Био-гийн иргэд өвөл болгон л халаалтын хүндхэн
асуудалтай нүүр тулж иржээ. Тиймээс халаалтын зуухны асуудлыг шийдэж
өгөхийг иргэд хотын мээрээс хүслээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, бага ангийн сурагчдыг автобусаар
зөөдөг болох зэрэг олон ажил хэрэгч санал хэлж байв. Харин нийслэлийн
Засаг дарга хогийн цэгийг хаах асуудлыг судлах,, нийтийн тээврийн
үйлчилгээг сайжруулах, маршрутыг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд хийнэ
гэдгээ амлалаа. Үүнээс гадна ОХУ-ын зохих албаны хүмүүстэй төмөр замын
автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр яриа
хэлэлцээ хийж байгаа гэдгээ хотын дарга хэлсэн. Хэрэв талууд ойлголцолд
хүрч чадвал суугаагаараа 250, босоогоороо 500 хүн багтах хүчин чадалтай
төмөр замын автобусыг хоёр сарын хугацаанд Нарантуул, Барс, Хархорин
зэрэг газарт зогсоодог байдлаар туршиж үзэх юм. Улаанбаатар хотын
удирдлагуудын зүгээс эхний ээлжлинд алслагдсан хороо, тосгоны
хүүхдүүдийг зөөдөг тусгай автобустай болох бодлого баримталж байгаа
бөгөөд Нийслэлийн боловсролын газраас судлагаа хийж байгаа. Ойрын
хугацаанд бодит ажил хэрэг болно гэдгийг хэлсэн. Цаашдаа бага сугуулийг
тусад нь байгуулах бодлого баримтална гэдгээ хотын мээр онцолсон. Орон
сууцны оршин суугчдын халаалтын зуухны асуудлыг хүйтрэхээс өмнө шийдэж
өгөхийг мэрэгжлийн хүмүүст нь үүрэг болгов. Гэхдээ оршин суугчид
халаалтынхаа мөнгийг цаг тухайд нь төлдөг болох, СӨХ-ныхоо хурлыг
яаралтай хийж, даргаа шинээр сонгохыг Биокомбинатынханд хотын
удирдлагууд зөвлөв.