Кейтийн нүцгэн зургууд сенсаац дэгдээв

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Кейтийн нүцгэн зургууд сенсаац дэгдээв

Олны өмнө биеэ сайхан авч явж, хатан хааны гэр бүлийн нэр хүндийг өргөх гэж хичээдэг Английн хунтайж Уильямийн эхнэр, Кембрижийн ахайтан Кэйт Миддлтон гэнэ алджээ. Английн ирээдүйн хаан эхнэрийнхээ нүцгэн биед тос түрхэж, наранд биеэ шарж буй цээж нүцгэн зурагууд  Францын “Closer” болон “Irish Daily Star” сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш дэлхийгээр нэг тарж, интернэт ертөнцийн хамгийн том сенсаац болоод байна. Английн хатан хааны гэр бүлийн залуу язгууртнууд нүцгэн зургийг нь дэвэн дэлхийгээр нэг тарааж орхисон сэтгүүлийг шүүхэд өгч, заргалдахаар зэхэж байгаа боловч Италийн өөр нэгэн шар сэтгүүл зөвхөн Кэйт Миддлтоны нүцгэн зурагнуудтай 26 хуудас тусгай дугаар гаргахаа мэдэгдсэн байна.

Б.ЭНХ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж