“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр Дорнод аймагт

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

“Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр Дорнод аймагт

Монголын хөлбөмбөгийн холбооноос дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Ховд аймагт Grassroots сургалтыг зохион байгуулсан бол өнгөрөгч баасан гаригаас эхлэн Дорнод аймагт дээрх сургалтыг явуулж эхэлжээ.

Сургалтыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Дорнод аймгийн 14 сум, аймгийн төвийн ерөнхий боловсролын нийт есөн сургуулийн төлөөлөл болсон 23 биеийн тамирын багш хамрагдаж буй аж.

Дорнодчууд 1970-80 онд хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэж байсан ба энэ үйлст спортын мастер асан Я.Зориг голлох үүрэг гүйцэтгэсэн байна. МХБХ-ны албан ёсны Салбар зөвлөл 2006 оноос хойш ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба Салбарын тэргүүн, аймгийн Цахилгаан станцын ерөнхий инженер Ө.Жаргалсайхан болон Удирдах зөвлөлийн бүх гишүүд энэхүү Grassroots сургалтад өндөр ач холбогдол өгч, анхаарлаа хандуулж буй тухай Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж