Үлгэрийн гүнжийн үнэр үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Үлгэрийн гүнжийн үнэр үү?

Энэ жил ч оддын үнэртний жил болж байх шиг байна даа. Jessica Simpson ч
үүнээс хоцрохыг хүссэнгүй. Шаргал үст дуучин бүсгүй “Fancy Nights”
нэртэй зуны үнэртнээ гаргахаар болжээ. Болгарын улаан сарнай болон шөнө
дэлбээлдэг жасмин, Египетийн папирус, Индонезийн патчули цэцэгсийн
анхилам үнэртэй тэрхүү сүрчиг нь 49 ам.доллараар зарагдах гэнэ.
Харин Jessica өөрөө шинэхэн сүрчгээ “Энэ үнэртэн миний илүү дотоод,
романтик талыг илүүтэй илэрхийлсэн. Үүнийг түрхсэн хэн ч өөрийгөө
үлгэрийн гүнж мэт романтик, ялдам байдлаар төсөөлөх болно” гэж
рекламджээ.
Үлгэрийн мэт хийсэн зар сурталчилгаа нь танд таалагдаж байна уу, эсвэл
үгүй юу?

Ж.Нил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж