
Дэлхийн цаг уурын дулаарал, экологийн эрчимтэй өөрчлөлт, хүн амын өсөлт, техник технологийн хөгжлийн сөрөг нөлөөгөөр дэлхий байгалийн гамшигт улам бүр өртөмтгий болж буй аж. Үүнээс улбаалж улс үндэстний аюулгүй байдалд ноцтой бэрхшээл учруулж байгаа юм. Тиймээс эл чуулганы хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн асуудлыг хэлэлцэж бүс нутгийн хүрээнд хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлууд болон шинээр нэвтэрч буй шинжлэх ухааны ололт амжилтыг сүүлийн үед болсон гамшигт үзэгдлүүдийн сургамжид тулгуурлан хэлэлцэж мэдлэг туршлагаа солилцоход энэхүү олон улсын чуулганы гол зорилго оршжээ. Мөн Монгол оронд тохиолдож болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авран хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хүн амыг бэлтгэж сургахад олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөг авахад энэхүү хурлын зорилго оршиж байгаа юм байна.