
Японы Гифү хотноо болсон усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Ямагүчи дээрх амжилтыг үзүүлсэн байна. Тэрбээр Японы алдарт тамирчин Косүкэ Китажимагийн үнэнч бишрэгч бөгөөд цаашид дэлхийн тавцанд эх орноо төлөөлж, “залуу Китажима” болох хүсэлтэй гэнэ. Ямагүчи өмнө нь Японы ахлах сургуулийн тамирчдын рекорд эвдэж байсан, харин өнгөрөгч долдугаар сард дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 метр ба 200 метрийн уралдаанд дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
С.ЦЭЛМЭГ