“Камертон”-д “Камертон”-ыг

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

“Камертон”-д “Камертон”-ыг

Хамгийн залуу Төрийн соёрхолт Д.Болд өнгөрсөн бямба гаригт  “Маршал таун” хотхонд сүндэрлэх “Luxury” клубт соёрхол хүртсэний мялаалгаа найз нөхөд, ойр дотны хүрээнд тэмдэглэв. 500-гаад зочинтой нижгэр найранд салбар салбарын одод чуулсан гэхэд болно. Урилганаасаа эхлээд сархад зоогондоо өндөр ач холбогдол өгч, заримыг нь гадаадаас зэхэж авчруулсан Төрийн соёрхолтын найранд урлагийнхан гол цөмийг нь эзэлж, “Камертон”-чууд хүндтэй байр суурь эзэлсэн нь мэдээж. Тиймдээ ч энэ цаг үеийн сор болсон залуус, баяр хөөрөөр бялхсан зочид энэ үдэш “Камертон”-ы дуугаар жинхэнэ амьсгалах шиг болжээ. Улстөрчид, урлагийнхан, спортын одууд уригдсан найрынхаа эзнийг хүндэтгэж, бараг бүгд “Камертон”-ы дуугаар бэлэг барьсан юм.   

Бараг л бүхэл бүтэн концертын дайтай болсон гэхэд болохоор найрын хүндтэй зочид болох “Номин талст”-ынхан энэ үдэш “Камертон”-ы дууг дуулж, “Камертон”-чууд “Номин талст”-ын бүтээлээр дагнасан нь зочдын сэтгэлийг хөдөлгөжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж