Жүдочдын шинэ чансаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Жүдочдын шинэ чансаа гарлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпийн наадмаас хойшхи жүдочдын шинэчилсэн чансааны жагсаалтыг өнөөдөр танилцууллаа. Олимпийн татамид өндөр амжилт үзүүлж, медалийн тавцанд гарсан Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нар чансаагаа ахиулж чаджээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Лондонгийн олимпиос -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, чансааны 360 оноо авснаар нийт 1136 оноотой жингийнхээ ангилалд зургадугаарт эрэмбэлэгджээ. Түүний жинд олимпийн хүрэл медальт, Голландын Хенк Грол 1320 оноотой тэргүүлж байгаа бол олимпийн отгон аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаев олимпийн аваргын амжилтаараа 600 оноо авч, нийт 1220 оноотой хоёрдугаарт бичигдсэн байна.

Лондонгийн олимпийн наадамд Монголын тамирдчын медалийн буухиаг эхлүүлж, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин С.Ням-Очир -73 кг-ын жинд шинэчилсэн чансаагаар 1060 оноотой дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Олимпийн хүрэл медалийг чансааны 240 оноо дагалдсан. Энэ жинд БНСУ-ын тамирчин Ван Ки-Чун 1550 оноотой жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол олимпийн мөнгөн медальт, Японы жүдоч Рики Накаяа 1474 оноогоор хоёрдугаарт, харин олимпийн аварга, ОХУ-ын Мансур Исаев 1470 оноотой гуравдугаар байрт бичигдээд байна.

Монголын бусад жүдочдын тухайд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 1074 оноогоор 66 кг-ын жинд хоёрдугаарт, Гавьяат тамирчин М.Бундмаа /52 кг/ 1132 оноогоор мөн хоёрдугаарт, ОУХМ М.Уранцэцэг 48 кг-ын жинд 670 оноотой есдүгээрт, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа 814 оноотой долдугаар байрт бичигджээ.

Монголын жүдочид IJF-ийн чансаанд:
Эрэгтэй 60 кг:

1.    Ришод Собиров /Узбекистан/ – 1530
2.    Арсен Галстян /ОХУ/ – 1396
3.    Хирофүми Ямамото /Япон/ – 888
…10. Г.Болдбаатар /Монгол/ – 676
…12. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 646
…20. Ч.Болдбаатар /Монгол/ – 466

Эрэгтэй 66 кг:

1.    Алим Гаданов /ОХУ/ – 1146
2.    Х.Цагаанбаатар /Монгол/ – 1074
3.    Лаша Шавдатуашвили /Гүрж/ – 1020
…6. С.Мияарагчаа /Монгол/ – 890

Эрэгтэй 73 кг:

1.    Ван Ки-Чун /БНСУ/ – 1550
2.    Рики Накая /Япон/ – 1474
3.    Мансур Исаев /ОХУ/ – 1470
4.    С.Ням-Очир /Монгол/ – 1060
…29. Г.Одбаяр /Монгол/ – 310

Эрэгтэй 81 кг:

1.    Ким Жэ-Бум /БНСУ/ – 1366
2.    Оле Бишоф /Герман/ – 1166
3.    Леандро Гуилейро /Бразили/ – 976
…36. Г.Түвшинжаргал /Монгол/ – 286
…42. О.Ууганбаатар /Монгол/ – 226

Эрэгтэй 90 кг:

1.    Масаши Нишияама /Япон/ – 1390
2.    Илиас Илиадис /Грек/ – 1330
3.    Эсли Гонзалез /Куба/ -1216
…31. Э.Энхбат /Монгол/ – 260
…42. О.Ууганбаатар /Монгол/ – 226

Эрэгтэй -100 кг:

1.    Хенк Грол /Голланд/ – 1320
2.    Тагир Хайбулаев /ОХУ/ – 1220
3.    Сергей Самойлович /ОХУ/ – 1190
…6. Н.Түвшинбаяр /Монгол/ – 1136
…9. Б.Тэмүүлэн /Монгол/ – 782

Эрэгтэй +100 кг:

1.    Тедди Ринье /Франц/ – 1690
2.    Рафаэл Силва /Бразили/ – 1364
3.    Андреас Тоелцер /Герман/ – 1290
…33. Н.Батсуурь /Монгол/ – 240

Эмэгтэй 48 кг:

1.    Сара Менезес /Бразили/ – 1738
2.    Томоко Фүкүми /Япон/ – 1550
3.    Харуна Асами /Япон/ – 1290
…9. М.Уранцэцэг /Монгол/ – 670
…62. Г.Отгонцэцэг /Монгол/ – 80
63. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ – 72

Эмэгтэй 52 кг:

1.    Юүка Нишида /Япон/ – 1490
2.    М.Бундмаа /Монгол/ – 1132
3.    Янет Бермой Акоста /Куба/ – 978
…9. М.Уранцэцэг /Монгол/ – 670
…64. Б.Солонго /Монгол/ -72

Эмэгтэй 57 кг:

1.    Каори Мацүмото /Япон/ – 1930
2.    Айко Сато /Япон/ – 1200
3.    Телма Монтейро /Португали/ – 1154
…19. Д.Сумъяа /Монгол/ – 448
…47. Т.Баттөгс /Монгол/ – 156

Эмэгтэй 63 кг:

1.    Ёшиэ Уэно /Япон/ – 1424
2.    Урска Золнир /Словени/ – 1406
3.    Жевриз Эмане /Франц/ – 1300
…7. Ц.Мөнхзаяа /Монгол/ – 814

Эмэгтэй 70 кг:

1.    Люси Декосс /Франц/ – 1916
2.    Эдит Бош /Голланд/ – 1360
3.    Харука Тачимото /Япон/ – 1310
…18. Ц.Наранжаргал /Монгол/ – 458

Эмэгтэй -78 кг:

1.    Кайла Харрисон /АНУ/ – 1910
2.    Майра Агуйар /Бразили/ – 1664
3.    Аудри Чеумео /Франц/ – 1368
…5. П.Лхамдэгд /Монгол/ – 1000

Эмэгтэй +78 кг:

1.    Идалис Ортиз /Куба/ – 1390
2.    Цинь Цянь /БНХАУ/ – 1230
3.    Мегүми Тачимото /Япон/ – 1220
…37. Д.Цэрэнханд /Монгол/ – 148

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж