Ливанд голчлон үйл ажиллагаа явуулдаг Лалын Шийт урсгалын улс төрийн байгууллага Хезболлах АНУ-д хийгдсэн лалын шашны тухай өгүүлэх киног эсэргүүцэгчдийг дэмжиж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
Хезболлах бүлэглэлийн удирдагч Шейк Хассан Насраллах лалын шашныг гутаан доромжилсон энэ үйл явдлыг дэлхий даяар бүх лалын шашинтнууд дуугүй хараад суухыг хүсэхгүй байгаа гэжээ. Дэлхий даяар шуугиан дэгдээгээд байгаа уг киноноос болж АНУ-ын эсрэг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдэж, Араб болон АНУ-ын харилцаа сүүлийн үед улам хүйтэрсээр байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Пакистанд болсон эсэргүүцлийн жагсаалаар жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарсан байна.
Мөн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан томоохон жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдсэн аж.
Э.АНХТУЯА