Хятад газрын ховор элементийн 67 лиценз олгов

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Хятад газрын ховор элементийн 67 лиценз олгов

Хятадад газрын ховор элемент олборлох зөвшөөрлийн тоог 41 хувиар бууруулжээ. Газрын ховор элемент нь гар утас, шингэн дэлгэц, батерей, соронз үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог. Өнгөрсөн жил газрын ховор элементийн 113 лиценз олгож байсан Хятадын Газар, нөөцийн яам өнгөрсөн долоо хоногт 67 лиценз олгосон байна. Хай технологийн гол түүхий эд болсон газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч Хятад 2010 оноос экспортын квот тогтоосноос дэлхийн зах зээлд энэ төрлийн түүхий эдийн үнэ өссөн билээ. Хятад ингэж газрын ховор элементийн олборлолтыг багасгах шийдвэр гаргаснаас хойш Шанхайн металлын бирж дээр Өвөр Монголын “Baotou Steel Rare-Earth Hi-Tech Co” (600111) компани ашиг орлогоор тэргүүлж эхэлсэн байна. Түүхий нефтиэс шатахуун болон бусад бүтээгдэхүүн гаргаж авахад гол түүхий эд болдог газрын ховор элементийн экспортын  бараг 90 хувийг Хятад дангаараар нийлүүлдэг байсан аж. Газрын ховор элементийн олборлолтын дийлэнх лицензийг Жианси мужийн “Cai Hongyu” хэмээх компани авсан аж. Хятадын зүүн муж дахь тус компани нь дунд болон хүнд зэргийн газрын ховор элемент олборлодог байна. Хятадын Засгийн газар 2011 онд газрын ховор элементэд экспортыг хязгаарлах шийдвэр гаргаснаас хойш дэлхийн зах зээлд үнэ нь өссөн билээ. Харин газрын ховор элементийн худалдан авагчид нөөц бүрдүүлж чадсан тул өнгөрсөн хугацаанд үнийг нь бага зэрэг бууруулсан аж. Үр дүнд нь Өвөр Монголын экспортолдог газрын ховор элемент сүүлийн 12 сарын хугацаанд 63 хувиар буюу нэг тонн метр нь 67,130 ам.доллар болж буурсан. Лантани 55 хувиар буюу нэг тонн метр нь 62,500 юаниар буурсан. Хятад газрын ховор элементийн олборлолтын лицензийн тоог багасгах болсон нь зөвхөн том компаниудад лиценз олгох замаар зах зээлд хяналтаа тогтоох зорилготой” хэмээн Торонтогийн “Байрон капитал маркетс” компанийн шинжээч ярьсан байна.

Хятадын Газар, нөөцийн яамны дээрх шийдвэрийн дараа Шанхайн Хөрөнгийн бирж дээр ховор элемент олборлогч компаниудын хувьцаа өссөн үзүүлэлт гарчээ. Хятад 2010 онд анх газрын ховор элементийн экспортын хязгаарлалт хийх тухай мэдэгдэж, үүнийгээ агаарын болон орчны бохирдлыг бууруулж, дотоодын хэрэгцээг хангахын тулд гэж тайлбарлаж байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж