Хөх хотын соёлын өдрүүдийн нээлт яг одоо Уран зургийн галерейд болж байна. Нээлтийн үеэр БНХАУ-ын Улаан хадны соёлын үзэсгэлэн, Өвөр Монголын уран бүтээлчдийн гэрэл зургийн үзэсгэлэн, угсаатны зүйн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн олны хүртээл болж байгаа аж. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн байна. Хөх хотын соёлын өдрүүдийг нийслэлчүүд энэ сарын 17-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Д.ЖАРГАЛ