Дэвисийн цомын тэмцээнд аваргаа хамгаалан өрсөлдөж буй Испанийн шигшээ багийн теннисчид хагас шигшээ шатанд АНУ-ын багийг Гихон хотноо 3-1 харьцаатай буулган авснаар ирэх арваннэгдүгээр сард аваргын төлөө Чехийн багтай өрсөлдөх боллоо. 2009 оны тэмцээний шигшээд Испанийн багт ялагдал хүлээж байсан чехүүд хагас шигшээд Аргентиний тамирчдыг буулган авсан билээ. Шигшээ тоглолт арваннэгдүгээр сарын 16-18-нд Чехийн Острава хотноо болох юм.
Т.МАША