Мэдээллийн агентлагийн богино мэдээнд бямба гаригийн өглөө Си Циньпин Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль дээр Шинжлэх ухааныг сурталчлах өдрийн арга хэмжээнд оролцжээ. “Синьхуа” энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
БНХАУ-ын дэд дарга олны өмнө есдүгээр сарын 1-нээс хойш харагдаагүй байсан нь олон янзын яриа гаргав. Түүний оролцох арга хэмжээнд өөр хүмүүс очсон, зарим нь хойшлогдсон байжээ. Энэ талаар албан ёсны тайлбар ч өгөөгүй байлаа. Цуу яриануудаас харвал түүний амь насанд халдсан эсвэл бага зэргийн цус харвалттай байсан гэх хувилбарууд түлхүү тархсан юм. Эрх баригчид яриа гарсны дараа сүлжээнд “нурууны гэмтэл”, “Си Циньпин”, “дэд ерөнхийлөгч”, “залгамжлагч” зэрэг үгнүүдэд саад тавьсан байжээ.
Хэвлэлийн албан ёсны мэдээнд түүний нэр энэ сарын 12-ноос гарсан юм. Тэр намын ахмад зүтгэлтэн Хуань Жун таалал төгссөнтэй холбоотойгоор гэр бүлд нь гашуудал илэрхийлсэн тухай мэдээлсэн байлаа.
Энэ талаар “Энэ жилийн аравдугаар сард 59 настай Си Циньпин Хятадын коммунист намын дарга болно”.., “2013 оны гуравдугаар сард тэрээр Ху Жиньтаогийн оронд Хятадын дарга болно” гэж шуугисан билээ.