
Тэдний хэрэг Эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн Б.Батцэрэнд хувиарлагдсан бөгөөд одоогоор шүүх бүрэлдэхүүн хараахан товлогдоогүй байгаа юм байна.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм.
Д.ЖАРГАЛ