“Tokio Hotel”-ийн гитарчин Виаграгийн тун хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Tokio Hotel”-ийн гитарчин Виаграгийн тун хэтрүүлжээ

Залуусыг байлдан дагуулсан “Tokio Hotel” хамтлагийн гитарчинTom Kaulitz Виаграгийн тунг хэтрүүлснээс болж, хүнд байдалд орсон тухайгаа Германы сонинд ярьжээ.
Азид хийж байсан аялан тоглолтынх нь үеэр нэгэн хүн 20 настай гитарчинд Виагра туршиж үзэхийг санал болгожээ.
Тэрбээр эхлээд нэгийг ууж туршсан ба дараа нь дахин нэмж хэрэглэснээр өвдөж эхэлсэн байна. Энэ тухайгаа “Би хэдэн ширхэг эм уугаад зочид буудалдаа ирсэн. Магадгүй хэт олныг уучихсан байх. Харин маргааш өглөө нь сэрэхэд миний толгой юмаар цохиулчихсан юм шиг хүнд болчихсон, бүх зүйл сааралтан харагдаж байсан. Миний анх бодож байсан шиг зугаатай зүйл огтхон ч биш юм билээ. Үнэхээр хэцүү байсан. Хоёр өдрийн дараа би хэвийн байдалдаа орж эхэлсэн” хэмээн ярьсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж