Миний хань энийг анзаарсан ч юм уу нэг өдөр надад нэгэн бэлэг бэлэглэсэн юм. Тэр бэлэг их гоё хайрцагтай, улаан туузаар боосон байлаа. Би бодохдоо ямар нэг хүзүүний зүүлт эсвэл ном байх даа гэж бодсон л доо. Гэтэл нээгээд үзсэн чинь халуун барьдаг жижигхээн таглаатай аяга, бас Nescafe ORIGINAL 1+2 гэсэн кофе 2 байлаа. Эхэндээ би ойлгоогүй ээ. Яагаад заавал аяга бас кофе байгааг. Маргааш ажилруугаа явах замдаа замын түгжрээнд кофе уугаад сууж байхдаа өглөөний нар хэрхэн туяарч байгааг, хүмүүс ажилруугаа хэрхэн яарч амьдрал буцалж байгааг гээд л бидний эргэн тойронд байдаг олон өнгийн амьдралыг харсан юм.
Замын түгжрээнд кофе уунгаа эргэн тойрноо хараад тайван суусан тэр хэдхэн хором бол их хотын стресстэй амьдралыг өөр өнцгөөс харж, тэр их чимээ шуугианаас хэсэгхэн ч гэсэн тасарсан богинохон мөч байсан. Түүнээс хойш би өдрийн туршид ажил дээрээ Nescafe ORIGINAL 1+2 кофегоо уугаад л төлөвлөсөн бүх ажлынхаа ард даваад л гардаг болсон доо. Орой гэтрээ ирэхдээ ядарсанаа ч мартчихна. Нөхөр бид хоёрт ядарч түүртэлгүй бие биедээ, гэр бүлдээ гэж зарцуулах хором баяр баясгалангаар аз жаргалаар дүүрэн байдаг.