Juice pack буюу iPhone-ийн нэмэлт баттерей

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Juice pack буюу iPhone-ийн нэмэлт баттерей

Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэгчдээс олонхи нь iPhone хэрэглэдэг байна. Ашиглалт болон загвар талаас нь хэрэглэгчид сэтгэл хангалуун байдаг. Харин iPhone хэрэглэгчдийн сэтгэл дундуур байдаг нэг сэдэв нь цэнэг барих чадвар буюу баттерейн асуудал юм. Угаас ухаалаг гар утасны хувьд хийгддэг үйлдэл, ачаалал зэрэг өндөр байдгаас цахилгаан цэнэг ихээр зарцуулдаг. Өмнөх iPhone 4S загвар идэвхигүй горимд 200 цаг, 3G дата ашиглалтанд 6 цаг цэнэгээ барьдаг бол дөнгөж саяхан шинээр зарлагдсан iPhone 5 загвар идэвхигүй горимд 225 цаг, 3G дата ашиглалтанд 8 цаг цэнэгээ барьдаг болжээ. Гэсэн хэдий ч энэ нь төдийлөн хангалттай үзүүлэлт биш байсаар байгаа юм. Дийлэнхи хэрэглэгчид цэнэглэгч болон USB холболттойгоо байнга ойрхон байхгүй бол аялал зугаалга, суурин газраас хол байхдаа цэнэггүй болох, утасны үндсэн үүрэг болох харилцаа холбоо барих тал дээр сэтгэл хангалуун биш үлдэх нь олонтаа тохиолддог нь нууц биш. Энэ талын сул талыг арилгахаар Mophie компанийнхан Apple-ийн шилдэг бүтээл болох iPhone-д нэгэн хэрэгцээт бүтээлийг санал болгоод нэлээдгүй хугацааг үдэж байна. Mophie нь АНУ-ын Калифорнид байрладаг ухаалаг гар утасны дагалдах хэрэгслийн шилдэг загвар бүтээгч, үйлдвэрлэгчдийн нэг. Apple-ийн зүгээс албан ёсоор баталгаажсан нэмэлт баттерейн төхөөрөмж нь тэдний нэрийн хуудас гэж хэлж болно.

Нэмэлт баттерей буюу juice pack нь гэр болон залгаж хэрэглэгддэг 2 янзын төрөлтэй. Цахилгааны эх үүсвэргүйгээр таны iPhone-ийг нэг удаад тал болон дүүртэл нь цэнэглэх чадвартай энэхүү төхөөрөмж зай бага эзлэхээс гадна утсанд элдэв гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ найдвартай байдлыг бий болгож чаддаг байна. Уг бүтээгдэхүүнийг Монгол дахь APPLE-ийн албан ёсны борлуулагч ENTERA STORE-оос худалдан авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж