Мексикийн хакерууд сонгуулийн дүнг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Мексикийн хакерууд сонгуулийн дүнг эсэргүүцэв

Мексикийн “Тусгаар Тогтнолын өдөр”-өөр тус улсын хакерууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн Засгийн газрын 10 сайт болон бусад сайтуудыг хакердаж эсэргүүцэлээ илэрхийлсэн байна.

Тэд өөрсдийгөө “Мексикийн цахим тэмцэгчид” хэмээн нэрлэсэн бөгөөд улс төрийн намууд, мэдээллийн байгууллагууд болон Засгийн газрын агентлагуудыг байгаа болгожээ. 

Харин хакеруудын дайралтанд өртсөн сайтуудын хуудсанд Ерөнхийлөгчийн сонгууль луйварын сонгууль болсон гэсэн утгатай бичиг гарсан байна. Мөн тэдгээр хакерууд авилга хээл хахууль, хар тамхитай холбоотой хүчирхийлэл, болон улсынхаа эдийн засгийг шүүмжилжээ.

Тэд  энэхүү эсэргүүцлийн дайралтаа “энхийн цахим эсэргүүцэл” хэмээгээд бид бол гэмт хэрэгтнүүд биш, бид бол үзэл болдлоо чөлөөтэй илэрхийлсэн оюутан, ажилчин, идэвхитэн Мексикчүүд гэсэн байна. Тэдгээр хакерууд  Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог “хуурамч Ерөнхийлөгч” гээд өнгөрөгч долдугаар сарын сонгуулиар Мексикийн ардчилал алдагдсан гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог эдийн засгаа зөв удирдан чиглүүлж, хар тамхины хүчирхийлэлийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэмээн буруутгасан байна.

Дашрамд сонирхуулахад, өнгөрөгч долдугаар сарын Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Энрике Пенья Ньето нь ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх юм байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж