Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

 2.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;
  • "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;
  • "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 3.     Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаарх мэдээлэл сонсох.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж