Саран дээр буусан анхны хүнийг далайд нутаглуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Саран дээр буусан анхны хүнийг далайд нутаглуулжээ

Саран дээр буусан анхны хүн, Америкийн астронавт Нил Армстронгийн чандрыг Атлантын далайд оршуулсан тухай Associated Press мэдээлэв. Гашуудлын ёслол өнгөрсөн баасан гаригт болжээ. Армстронгийн чандрыг оршуулах газарт нь "Филиппин Си" цэргийн хөлөг онгоцоор авчирсан байна. Ёслолыг дэлгэрэнгүйгээр олон нийтэд танилцуулсангүй.

Нил Армстронг 2012 оны наймдугаар сарын 25-нд 82 насандаа таалал төгссөн байлаа. АНУ-ын сансрын нисгэгчдийн багт багтах хүртлээ тэрээр Цэргийн нисэх хүчинд алба хаан Солонгосын дайнд оролцжээ. Армстронгийг нас барсны дараа гэр бүл нь түүнийг АНУ-ын Тэнгисийн цэргийн уламжлалын дагуу далайд нутаглуулна гэж зарласан байлаа. Вашингтон хотноо түүнтэй салах ёс хийх ёслолын ажиллагааг оршуулахаас нь өмнө хийсэн юм.

Армстронг түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн нэрээр орсон юм. Тэр хамтран нисгэгч Эдвин “Базз” Олдрины хамт саран дээр 1969 оны долдугаар сарын 20-нд буун хоёр цаг хагас орчим хугацаанд тэнд байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж