Уураа захирдаг Монгол хүн та…

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Уураа захирдаг Монгол хүн та…

Та бусдад хэрхэн хандан таны
доторх хүн чинь ямар вэ гэдгийг харуулж байгаа толь юм. Та бусадтай
дээрэнгүй,
эсвэл бусдаас илүү гэж харуулахыг хичээж байгаа бол таны зүрх сэтгэл
ямар вэ
гэдгээ харуулж байгаа юм. Зарим нэг хүмүүс маш огцом ууртай байдаг.
Тэрний нэг
нь магад би. Ер нь заримдаа огцом уурлах гээд байдаг талдаа. Харин
америкийн
нэгдсэн улсын ерөнхийлөгч нэгэн цагт огцом уурлах үед ямар зүйл
болдогийг
мэддэг учраас тодорхойлон хэлэхдээ:

Ямар нэгэн зүйл уураар эхлэсэн
тохиолдолд ичгүүрээр төгсдөг гэж хэлжээ. B.
Franklin.

Манай их сургуулийн багш маань
нэгэн удаа Монголчууд өөрсдийгөө цөс
ихтэй гэж ярих дуртай ч энэ нь сайн үг биш харин муу зүйлүүдийг
боловсруулдаг
эрхтэн учраас уурлахдаа түргэн хүмүүст хэрэглэгддэг үг шүү дээ гэж хэлж
билээ. Монголчуудын
маань дийлэнх хэсэг нь амархан уурлаж хилэгнэдэг. Харин уурласаныхаа
дараа гэм
нь урдаа гэмшил нь хойноо гэдэг зүйр үг биелэлээ олдог.

Нэгэн хүн: Хэрвээ хүн зөв
суурь, зөв шалтгаан, зөв цагт, үргэлжлэх
хугацаа нь зөв, уурлах ёстой хүндээ уурлахын бол агуу магтаал болдог гэж
өгүүлжээ. Харин үүнийг хийх маш хэцүү. Яагаад гэвэл бид үнэндээ яг зөв
цаг,
хүртэх ёстой хүн, үргэлжлэх хугацаа энэ бүх зүйлүүдийг яг зөв арга
замаар хийх
нь үгүй.

Миний бодлоор уурлах бол
хүмүүсийн сэтгэл хөдлөл бөгөөд ерөөсөө
уурладаггүй хүн бол эрүүл хүн гэхэд хэцүү. Жишээлбэл шударга бус зүйл
болоод
байхад уурлахгүй байгаа бол тэр хүний хувьд ямар нэг зүйл буруу байна
гэсэн үг.
Харин хүнд уураа гаргах ёсгүй харин уураа ямар нэгэн зүйлд гаргах ёстой
гэж
үзэж байна.

Уурлах үед хэрхэн тайтгарах вэ
гэдэг нь чухал юм. Би нэгэн гадаад хүний
хэрхэн уураа гаргадаг байсан түүхийг санаж байна. Тэрээр машинтайгаа
хээр газар
очиж байгаад хамаг хүчээрээ хашгирдаг эсвэл гэртээ харьж байгаад өдөн
дэрээ
хамаг хүчээрээ балбан уураа гаргадаг гэжээ. Монголчууд бидний хувьд
уураа эргэн
тойронд байгаа хүмүүст гаргалгүй харин тохирох зүйлд гаргадаг болох
хэрэгтэй.
Магадгүй эрчүүдийн хувьд уураа гартал гар дээрээ суниах нь зөв арга зам
байж
магад. Харин хүн уураа гаргасан тохиолдолд маш зөв арга замаар
бэрхшээлүүдэд
арга зам олдог гэдгийг би хүмүүсийн түүхээс, өөрт болсон явдлаас харж
билээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж