УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны “А”, “В” танхимд тус бүр хуралдана. Уг хуралдаанаар бүлгүүд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэлэлцэх асуудлын дараалалд бусад гэсэн асуудал багтаад буй юм. Үүнд төв банкны дэд ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэх тухай асуудал багтаж байх талтай ажээ.
Г.ДАРЬ