АНУ-ын иргэн Ашрита Фурман дэлхийн хамгийн том теннисний цохиур бүтээжээ. Фурман өөрийн багш, даян дэлхийн энхтайвны зүтгэлтэн Шри Чинмойн мэндэлсний 81 насны ойд зориулан энэхүү дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр 15.24 метр өндөр, 4,87 метр модон цохиурыг бүтээхдээ 20 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамтаар 10 хоногийн дотор бүтээсэн байна. 1979 оноос хойш Гиннесийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор ирсэн Ашритагийн хувьд энэхүү үзүүлэлт нь 151 дэх амжилт нь бөгөөд “Гиннесний номын хамгийн олон дээд амжилтыг эзэмшигч” хэмээх нэгэн амжилтын эзэн болоод байгаа аж. Тэрбээр хамгийн анх үсрэлтийн дасгалыг 27 мянган удаа гүйцэтгэж эхэлснээс хойш усан дотор хамгийн хол зайг унадаг дугуйгаар туулах, мөн Монголд шуудай углан гүйж дээд амжилт тогтоохдоо сарлагтай уралдсан зэргийг дурдаж болох юм.
Энэхүү цохиурыг наймдугаар сарын 27-ны өдөр Нью-Йорк хот дахь Куинс дүүрэгт автокранаар өргөж, тогтоосон байна. Видеог ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР