МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Нийслэлийн МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Уг удирдах ажилтны зөвлөгөөнд Улаанбаатар хот дахь МАН-ын 150 гаруй үүрийн дарга оролцож байна гэх мэдээлэл ирлээ. УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталсан, эл сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооныхон эртнээс бэлтгэх болсон. Мөн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр УИХ-ын сонгууль дахин зохион байгуулагдах ёстой. Баянзүрх дүүрэгт болох УИХ-ын сонгуульд МАН-ын хоёр нэр дэвшигч хоорондоо өрсөлдөх бол Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нь Ардчилсан намаас нэр дэвших Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай өрсөлдөнө. Тиймээс нийслэлийн МАН-ын удирдлагуудын хувьд Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын дахин сонгууль хамгийн анхаарал татах асуудлынх нь нэг болж буй тухай мэдээлэл бас байна.

Нийслэлийн МАН-ын удирдах ажилтны хурал Нийслэлийн МАН-ын байранд болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж