Сонгуулийн зардлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг хэлэлцэнэ

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу маргааш үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдах бол үдээс хойшдоо байнгын хороод хуралдах аж. Тухайлбал, 13.00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 13.30 цагаас хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай  болон Зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал, УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тус бүр хэлэлцэнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагаас хуралдаж "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонсох юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж