Зимбабвегийн Ерөнхий сайд дахин гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

Зимбабвегийн Ерөнхий сайд дахин гэрлэжээ

Өчигдөр Зимбабвегийн Ерөнхий сайд Морган Цвангирай шүүхээс олон эхнэртэй байхыг хуулиар хориглосон хэдий ч олон эхнэртэй байх ёс заншилийн дагуу Элизабет Мачека гэдэг бүсгүйтэй 60 насандаа дахин гэрлэсэн байна. Зибабвегийн гэрлэлтийн шинэ хуулийн  дагуу аль хэдийн эхнэр авсан хүнийг дахин гэрлэхийг хориглосон аж. Элизабет Мачека нь нэгэн улс төрчийн охин бөгөөд өдгөө 35 настай юм байна. Хэдийгээр Ерөнхий сайд Морган Цвангирай гэрлэх ёслолоо хийн дахин эхнэр авсан ч түүний гэрлэлтийг шүүхээс хууль бус гэж үзэн бүртгэж аваагүй аж. Өмнө нь өнгөрөгч арван нэгдүгээр сард Ерөнхий сайд Морган Цвангирай Локардиа Тембо гэдэг бүсгүйтэй гэрлэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж